• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД АРИУТГАЛ ХАЛВАРГҮЙТГЭЛИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

МХЕГ-аас өгсөн чиглэл, аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/83 захирамжийн дагуу аймгийн хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажил хийгдэж байна.

2020.03.24/Өнөөдрийн байдлаар/

Аж ахуй нэгж байгууллага, орон сууцны орц, хонгил, айл өрхийн бие засах газар, бохир усны цооногт халдваргүйтгэл хийх ажил 3 дугаар сарын 21-нээс эхэлж 113 аж ахуй нэгж, 53 орон сууцны 75 орцонд халдваргүйтгэл хийгдээд байна.

Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор орох чиглэлд нэвтэрсэн 1062 тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийсэн байна.

Халдваргүйтгэлийн ажлыг Наранбулаг, Сайнтүшиг ХХК-ууд хийж байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас 4-н удаа хяналт тавьж, халдваргүйтгэлийн бодисуудад лабораторийн шинжилгээ хийж зөвлөмж зааварчилгаа өглөө. /Жавелион, ДП2Т/ эдгээр бодис нь МУ-ын эмийн бодисын бүртгэлд орсон хэрэглэхийг зөвшөөрсөн бодисууд байна.