• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дундговь аймгийн ЗДТГ-ын албан хаагч нарт "Жендэрийн тэгш байдал ба хүний эрх" сургалтыг зохион байгууллаа

Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн ХЭҮК-ын аймаг дахь референт Т.Баярцэцэгт захиалга өгсний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус байгууллагын албан хаагч нарт "Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх " сэдэвт 1 цагийн сургалтыг хийлээ. Сургалтад нийт 33 хүн оролцож, эрэгтэй-12, эмэгтэй 22 төрийн албан хаагчид хамрагдлаа.

Сургалтын агуулгын хүрээнд хүйс, жендэрийн ялгаа, юуг жендэрийн ялгаварлан гадуурхалт гэж үзэхгүй вэ, юуг жендэрийн ялгаварлан гадуурхалт гэж үзэх үү, Ажлын байрны бэлгийн дарамтын тухай, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалтыг зохион байгуулав.

Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн 11.4.1.хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах;

11.4.2.бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнг нээлттэй мэдээлэх зэрэг арга зүйн зөвлөгөө өглөө.