• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дундговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагч нарт сургалт зохион байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газар "Хариуцлагатай алба хаагч" аяныг хамтран зохион байгуулсан. Энэ аяны хүрээнд аймгийн Цагдаагийн газрын алба хаагч нарт "Цагдаагийн алба хаагч ажлын хариуцлагаа нэмэгдүүлж, хүний эрхийн зөрчилгүй ажиллах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулав. Сургалтын агуулгын хүрээнд хүний эрхийн ойлголт болон цагдаагийн албан хаагчдад зориулан мөрдөн байцаах, баривчлах, хорих, насанд хүрээгүй хүнийг хамгаалах нь, цагдаагийн гаргадаг хүний эрхийн зөрчил зэргийг оруулж,

119710738_1746829792158583_6070489109367176193_n.jpg

119479411_1746829678825261_1541308894589707714_n.jpg

олон улсын хүний эрхийн стандартыг таниуллаа. Сургалтад нийт 62 алба хаагч нар оролцлоо.