• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ИРГЭДИЙГ ХҮРТЭЭМЖТЭЙ, ХЯМД ӨРТӨГТЭЙ УНДНЫ ЦЭВЭР УСААР ХАНГАНА

Дундговь аймаг 2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын саналд “Мандалговь хотын ундны усыг цэнгэгжүүлэх төхөөрөмж тавих” ажил 886 иргэний санал авчээ.

Иймд цэвэр усны хүртээмжийг нэмэгдүүлэх, үнийг хямдруулах зорилгоор 2020 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Ус цэвэршүүлэх төхөөрөмж” нийлүүлэх 330,000,000 төгрөгийг баталсан. Тус төхөөрөмжийг “Дундговь-Ус” ОНӨҮГ-т байршуулан иргэдийг хүртээмжтэй хямд өртөгтэй ундны цэвэр усаар хангах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.