• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ болон олон нийтийн мэдээлэл харилцааны чадавх бэхжүүлэх" зүүн бүсийн сургалт Дундговь аймагт зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо нь Азийн хөгжлийн банктай хамтран “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийг 2019-2021 онд хэрэгжүүлж эхлүүлээд байна. Энэ хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн албан хаагчид болон орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын чадавхыг дээшлүүлэх зорилгоор “ Оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ болон мэдээлэл харилцааны чадавх бэхжүүлэх” зүүн бүсийн сургалтыг 2020 оны 8 дугаар 24-25-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгууллаа.

Тус сургалтад зүүн бүсийн 7 аймгийн Төрийн болон ХЭҮК-ын орон нутгийн ажилчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Сургалтаар орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, түүнчлэн жендэрийн эрх тэгш байдлын талаарх иргэд, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх мэдээлэл харилцааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадавхад суралцаж байна.

Дундговь аймгийн Засаг дарга, Жендэрийн салбар хорооны дарга О.Бат-Эрдэнэ, Жендэрийн Үндэсний Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар бүсийн сургалтын үйл ажиллагааг нээж үг хэллээ.