• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хариуцлагатай алба хаагч” аянг эхлүүллээ

Аяны нээлтийн арга хэмжээ 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цагт аймгийн цагдаагийн газрын хурлын тахимд Орхон аймгийн цагдаагийн газар, Дотоодын цэрэг, Эрдэнэт үйлдвэрийн хамгаалалтын албаны удирдах албан тушаалтнууд, Хүний эрхийн Үндэсний Комиссын Орхон аймаг хариуцсан Ахлах мэргэжилтэн Ц.Батзаяа, “Юнител” ХХК-ийн орон нутгийн салбарын эрхлэгч н.Оюунбилэг нар оролцож, үг хэллээ.

"Хариуцлагатай алба хаагч" аян нь 2020 оны 08 дугаар сарын 27-оос 10 дугаар сарын 27-ыг хүртэл 2 сарын хугацаанд явагдана. Уг аяны хүрээнд алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, бүтээлч санал, санаачлагыг дэмжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцийг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ удаагийн аяны хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах, тэдний урам зоригийг сэргээхэд чиглэсэн тэмцээн, уралдаан зохион байгуулах, орон нутаг дахь цагдаагийн байгууллагад хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэх, хамтарсан шалгалт хийх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ.