• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Эрхээ хамгаалах нь" сэдэвт сургалт боллоо

Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын чуулга уулзалт 9 дүгээр сарын 28-нд болж өнгөрлөө. Уг арга хэмжээний хүрээнд бид марафон гүйлт, хэлэлцүүлэг, "Хүний эрх, оролцоо, эрхээ хамгаалах нь" сэдэвт сургалт, тэдний хийсэн бүтээлийн үзэгсэлэн худалдаа зэрэг олон үйл ажиллагаа болсон юм. Аймгийн ЗДТГазар, Дэлхийн зөн ОУБ, аймгийн ХБИргэдийн холбоо хамтран уг үйл ажиллагаа амжилттай зохион байгуулсан бөгөөд тэдний эрхийг хамгаалах зөвлөл байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.