• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Орон тооны бус зөвлөл хуралдав

Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон тооны бус зөвлөл 2020 оны анхны хурлаа 3 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулав. Зөвлөлийн тэргүүнээр аймгийн Засаг дарга Л.Ганболд, нарийн бичгийн дарга аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Цэцэгмаа, гишүүдээр Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Боловсрол, соёл урлагын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны орон нутаг дахь салбар зөвлөл, Хараагүйчдийн холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоо зэрэг байгууллагуудын холбогдох төлөөллүүд багтдаг байна. Уг хуралд Комиссын ажилтан оролцлоо.

Хурлаар 2019 оны тайланг хэлэлцэн, 2020 оны төлөвлөгөө батлав.