• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийн зусланд шалгалт хийжээ

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Монгол улсын шадар сайдын баталсан 2020 оны Коронавируст халдвар цар тахлын үед хүүхдийн зуслан ажиллуулах түр журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Хөвсгөл аймаг дахь "Уран дөш" хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд 2020 оны 7 дугаар сард хяналт шалгалт хийсэн байна.

Хүүхдийн зуслангууд Монгол Улсын хүүхдийн эрхийн тухай хууль, “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засгийн сѳрѳг нөлөөллийг бууруулах тухай“, Эрүүл ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа Ерөнхий шаардлага MNS5633:2019 стандарт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/150 дугаар тушаалаар батлагдсан “ Хөгжлийн жишиг хөтөлбөр” болон бусад хууль тогтоомжийг баримтлан ажиллахаар уг журамд тусгажээ.

Журмыг http://www.fcy.gov.mn/news/184 холбоосоор үзэх боломжтой.