Комиссын гишүүн нь байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулахаар шаардлага, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй гэж үзвэл шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар зөвлөмж хүргүүлдэг.
Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлага, зөвлөмжийн дагуу арга хэмжээ аваагүй бол албан тушаалтныг огцруулах, албан тушаал бууруулах, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, биелүүлэх хүртэлх хугацаанд хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, үйл ажиллагааг нь зогсоох, түр зогсоох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах үндэслэл болдог.